1993 онд хамтын харилцаагаар үүсгэн байгуулагдсан, On’n Off продакшн нь Монголын хамгийн анхны энтертайнмэнт компани юм.
2001 оноос хойш хязгаарлагдмал хариуцлагатай компани болон өргөжиж, энтертайнмэнт салбарт 25 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
On’n Off продакшн нь реклам сурталчилгаа, дуу хөгжийн дүрс бичлэг, олон нийттэй харилцах компанит ажиллагаа, маркетингийн зөвлөгөө, баримтат болон уран сайхны кино, концерт тайзны үзүүлбэр, хэвлэлийн дизайн, хоолой бичлэг болон радио зар сурталчилгаа зэрэгт мэргэшсэн бөгөөд Монголын бүхий л нэр хүндтэй кино урлагийн жүжигчид болон хамтлаг дуучидтай хамтран ажилладаг.
iM Studios нь On’n Off Production House-ийн дуу бичлэгийн студи юм.
iM Studios нь В1 давхарт байрлалтай, дуу авиан бүрэн тусгаарлагдсан өрөөнүүдтэй.
Албан байгууллага, хамт олон болон найз нөхдийн хурим найр, концерт, олон нийтийн болон хувийн баяр ёслолын арга хэмжээг харилцагчийн хүсэл сонирхолд нийцүүлэн зохион байгуулах үйлчилгээ үзүүлнэ.
On’n Off Production House 300 хүртэлх хүний багтаамжтай эвэнт заалтай, мэргэжлийн гэрэлтүүлэг, дуу хөгжим, тайзны бүрэн тоноглогдсон төхөөрөмжтэй.
On’n Off нь 110 гаруй тайзны уран бүтээл, концерт болон 10 мюзикл үзэгчдийн хүртээл болгосон билээ.
On’n Off нь 700 гаруй реклам сурталчилгааны дүрс бичлэг, 90 гаруй хөгжийн дүрс бичлэг, 30 гаруй баримтат кинонууд хийж туурвисан.
Бусад үйлчилгээ:
-PR Менежмент
-Дуу бичлэгийн продакшн
-Мюзикл Концерт Эвэнт
-Кино урлаг
-Шагнал гардуулах үйл ажиллагаа Баяр ёслол Продакшн
-Телевизийн Уран бүтээл
Манай мэргэжлийн баг хамт олонтой холбогдохыг хүсвэл доорх хүснэгтэд өөрийн мэдээллээ оруулна уу. Хэрэв яаралтай холбогдох бол та доор байгаа холбоо барих мэдээллийг ашиглан утсаар холбогдох эсвэл и-мэйл бичнэ үү.
On'n Off Production House, 551 Их Монгол Улс гудамж, 11-р хороо, Хан-Уул дүүрэг 11000 Улаанбаатар хот, Монгол улс
Манай мэргэжлийн ур чадвартай хамт олонтой нэгдэн, өндөр чанарын уран бүтээл хийж ажлын гараагаа эхлүүлээрэй.